Даваа гарагт Польшийн нийслэлээс хойд зүгт орших Хрчинно тосгон дахь Варшавын нисэх клубийн ангар буюу онгоцны гарааш дээр зорчигч тээврийн Cessna жижиг онгоц унасны улмаас 5 хүн амиа алдаж, 10 хүн, түүний дотор нэг хүүхэд шархаджээ. Онгоц сүйрэхийн өмнөхөн аянга цахилгаанаас болж хүмүүс ангарт нуугдаж байжээ. Польшийн хэвлэлийн агентлагийн мэдээлснээр, шүхэрчдийг агаарт гаргахад ашиглаж байсан онгоц цаг агаарын хүнд нөхцөлд буух үеэр ангар дээр унасан байна.
Онгоцонд гурван хүн байсан бөгөөд нэг хүн амьд үлджээ. Хохирогчдын дунд онгоцны нисгэгч байжээ. Гал түймэртэй тэмцэх албаны төлөөлөгчийн хэлснээр цаг агаарын хүнд нөхцөлд буух үед эмгэнэлт явдал болсон байна. Ослын нөхцөл байдлыг тусгай комисс шалгаж байна.
Эх сурвалж: Euronews