Цаг үеийн мэдээ

Бээжин хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 11 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй алга болоод байна гэж тус улсын төрийн хэвлэлүүд мягмар гарагт (8-р сарын 1) мэдээллээ.

Энэ нь өмнө нь Филлипин болон Тайванийг дайран өнгөрч их хэмжээний бороо ороход хүргэсэн Доксури хар салхи баасан гарагаас хойш Хятадын Фужиан мужид хүрснээс бороо орж эхэлжээ. Бямба гарагаас эхлэн их хэмжээний аадар бороо Бээжин болон түүний ойр орчмын бүс нутгийг дайран орж эхэлсэн бөгөөд ердөө 40-хөн цагийн дотор 7-р сарын дундаж хур тунадас нийслэлд цутган оржээ.

Мягмар гарагт тус улсын CCTV телевизийн мэдээлснээр борооны улмаас 11 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй алга болсон байна.

Амиа алдагсдын дунд "аврах ажиллагааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан" хоёр ажилтан байсан гэж мэдэгджээ.

"Глобал Таймс" төрийн өмчит хэвлэлд мэдээлснээр, хотын хэмжээнд эрсдэлтэй гэж үзсэн нутгаас 100,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

2012 оны долдугаар сард 79 хүн амиа алдаж, хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлснээс хойш ийм аймшигт үерийг хараагүй гэж нутгийн өндөр настан Франс Пресс агентлагт ярьжээ.

Өмнө нь Филиппинд Доксури хар салхи дайран өнгөрөхөд 39 хүний ​​амь эрсэдсэн юм. Олон мянган хүн орон гэргүй болж нүүлгэн шилжүүлж, 20 гаруй хүн сураггүй алга болжээ.

Хар салхи нь үер, хөрсний гулгалт, эрчим хүчний томоохон тасалдал, тариалангийн талбайг ихээхэн сүйдэхэд хүрчээ. Сургууль, албан байгууллагууд хааж, далайн аяллыг цуцалсан байна.

Эх сурвалж: Channel News Asia

Таны сурталчилгаа