Цаг үеийн мэдээ

"Канун" далайн хар шуурга Өмнөд Солонгосын нутгийг дайран өнгөрөхтэй холбоотойгоор олон улсын нислэгүүд цуцлагдаж, улс даяараа хар шуургыг аюул багатай даван гарах бэлтгэлийг хангаад байна.

Тус улсын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвөөс гамшгийн аюулын хамгийн өндөр "Alert" түвшнийг тогтоон зарласан. 

Хар шуурга дайрч өнгөрөх хүртэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч албан өргөөндөө байж, болж буй үйл явцын мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч байх болно гэж мэдээлээд байна.

Таны сурталчилгаа