Японы насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 42 хувь нь насаараа хүүхэдгүй амьдрах магадлалтайг "Nikkei" сонин Засгийн газрын тооцоололд үндэслэн мэдээлжээ.
Японы Хүн амын үндэсний институт болон Нийгмийн хамгааллын судалгааны газрын тооцооллоор хэрэв боломжит хамгийн сайн хувилбараар дүгнэвэл 2005 онд төрсөн эмэгтэйчүүдийн 25 гаруй хувь нь, харин дундаж хувилбараар тооцвол 33 орчим хувь нь ээж болохгүй байх магадлалтай аж.
Хүн ам нь хурдацтай хөгширч буй Япон тэргүүтэй орнуудын хувьд төрөлт нь нэн чухал асуудал юм. Арлын улсад төрөлтийн түвшин долоон жил дараалан буурч, өнгөрсөн онд түүхэндээ хамгийн цөөн төрөлтийг бүртгэсэн билээ.
Хүүхэдгүй иргэдийн эзлэх хувь Япон эрэгтэйчүүдийн дунд бүр ч өндөр байгаа бөгөөд тэдний дор хаяж 50 гаруй хувь нь огт хүүхэдтэй болж байгаагүйг судалгаанд мөн онцолсон байна.