“Warner Bros” компанийн уран бүтээл “Barbie” уран сайхны кино Хойд Америкт тасалбарын борлуулалтаараа дөрөв дэх долоо хоногтоо дараалан тэргүүлж, Америкийн найруулагч Грета Гервиг кино урлагийн салбарын дээд амжилтуудыг эвдсээр байна.
“Barbie” дэлгэцэнд гарснаар Г.Гервиг бие даан найруулсан уран бүтээлээрээ нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны эмэгтэй найруулагч болсон бол өнгөрсөн долоо хоногт дотоодын зах зээлээс хамгийн их орлого олсон эмэгтэй найруулагч болсон тухай “Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлжээ. “Exhibitor Relations” судалгааны фирмийн мэдээллээр, “Barbie” өнгөрсөн долоо хоногт 33.7 сая ам.долларын орлого олсноор дотоодын зах зээлээс олсон орлогын хэмжээ 526 сая ам.долларт хүрсэн байна.