Цаг үеийн мэдээ

Пакистан улсын хамгийн олон хүн амтай Пунжаб мужид лалын шашныг доромжилсон гэх шалтгаанаар христийн шашны найман сүм, хэд хэдэн байшинг шатаан сүйтгэсэн нь лалын ба христийн шашинтнуудын хооронд гүнзгий зөрчил үүсгэлээ. 

Цагдаагийн газрын мэдээлэлд дурдсанаар, Жаранвала хотод орон нутгийн цагдаа нар христийн шашинт хоёр эрэгтэйг "Ариун Коран судрыг бузарлаж, зөнч Мухаммедыг доромжилсон" гэх үндэслэлээр Бурхныг доромжлохыг хориглосон хуулийн дагуу шийтгэсэн байна.

Пакистаны христийн шашинтнууд Бурхныг доромжлохыг хориглосон  хатуу хуулиар  байнга шийтгүүлдэг бөгөөд  шашны цөөнхүүдийг хавчин гадуурхаж, нийгмээс тусгаарлах зорилгоор уг хуулийг ашигладаг гэж иргэний нийгмийн идэвхтнүүд үздэг.

Лалын шашныг доромжилсон гэж буруутгагдаж байсан христийн шашинт нэгэн хүний ​​гэрийг олон хүн нийлж, шатаан сүйтгэсэн тухай Нийгмийн шударга ёсны төвд ажилладаг Ясир Талиб ярьжээ. Жаранвала хот дахь Католик сүм, Авралын армийн сүм, Пентекостал сүм, түүнчлэн орон нутгийн Христийн сүм зэргийг шатаан  сүйтгэсэн гэдгийг тэрбээр хэллээ.

Пакистан бол бурхныг доромжилбол цаазын ял оноодог орнуудын нэг юм.

 

Таны сурталчилгаа