Цаг үеийн мэдээ

Үндэсний номын баяр 34 дэх удаагаа Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уг номын баярт сайн дурын ажилтнаар ажиллах хүмүүсийг бүртгэж эхэлжээ.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон билээ.