Израил Газын зурвасыг бүхэлд нь бүсэлж, Палестины бүслэгдсэн газар руу хоол хүнс, түлш, цахилгаан нийлүүлэхээ зогсоожээ. Израил Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгах тухай амласан байна.
Газын зурвасын эмнэлгүүд шархадсан хүмүүс маш их байгаа учир ачаалал их байгаа тухай мэдээлжээ. Израил хариу цохилтоо нэмэгдүүлэхийн хэрээр амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн тоо тогтмол нэмэгдэж байна. Албаныхны хэлж буйгаар эмнэлгүүд орон нутгаас ирсэн шархдагсдыг хүлээн авч, моргийн хөргүүрүүд дүүрсэн байна.
НҮБ-ын мэдээлснээр олон арван мянган хүн гэр орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрч, тэдний ихэнх нь олон улсын байгууллагаас удирддаг сургуулиудад орогнож байна. Гэхдээ тэд ч гэсэн аюулд өртөж байна. Энгийн иргэдийн байдал улам дордож болзошгүй байна. Даваа гарагт Израилын Батлан хамгаалахын сайд Газын зурвасыг бүрэн бүслэх тушаал өгсөн.
Харин энэ бүслэлт нь олон улсын хүмүүнлэгийн хууль, хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж НҮБ мэдэгджээ. Хаалттай бүсэд хоёр сая гаруй энгийн иргэд амьдардаг байна.
Эх сурвалж: Euronews