Их Британийн Лидсийн их сургуулийн хийсэн судалгаагаар 1997 оноос хойш Антарктикийн 7,5 их наяд тн мөс хайлжээ. Энэ нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Антарктикийн мөсөн хавтангуудын 40 орчим хувь нь хайлж 67 сая тн цэнгэг ус далайн усанд нийлсэн гэсэн үг юм.
Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дулаарал нь Антарктикийн баруун хэсэгт илүү нөлөөлжээ. Лидсийн их сургуулийн эрдэмтдийн тооцоогоор 1997-2021 оны хооронд өмнөд туйлын баруун хэсэг 60 гаруй их наяд тн мөсөө алдаж, зүүн хэсэгт 59 их наяд тн мөс нэмэгдэж, улмаар 7,5 их наяд тн мөс алдсан байна.
Дээрх тооцооллыг гаргахын тулд судлаачид хиймэл дагуулаас авсан 100,000 гаруй зургийг харьцуулан судалжээ. Хэрэв цаг уурын өөрчлөлт нөлөөлөөгүй, байгалийн жамаараа байсан бол Антарктикийн мөс хайлах бус эсрэгээрээ нэмэгдэх ёстой байна. Гэвч өнгөрсөн сарын судалгаагаар Антарктик орчимд цаг агаарын температур дунджаас хоёр дахин дулаан байжээ.