Цаг үеийн мэдээ

Бринкс Интернэйшнл компанийн тээвэрлэж байсан 20 сая канад доллар буюу 15 сая ам.долларын эд хөрөнгө энэ оны дөрөвдүгээр сард Торонтогийн Пиэрсон олон улсын нисэх буудлаас алдагдсан юм. Ойролцоогоор 400 кг алтан гулдмай, 2 сая ам.долларыг бэлнээр тээвэрлэх ажлыг хариуцаж байсан Бринкс Интернэйшнл уг дээрэмд Эйр Канад нислэгийн компанийг буруутган шүүхэд өгчээ.

Тус компанийн зүгээс Эйр Канад нислэгийн компани хэт хайхрамжгүй хандаж, хулгай дээрмээс урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн буруутгасан байна. Их хэмжээний алт, ам.доллар Эйр Канад компанийн нислэгээр Швейцарийн Цюрих хотоос Торонтод иржээ. Онгоц газардсанаас ердөө 42 минутын дараа хулгай гарсан байна. 

Шүүхэд ирсэн баримт дээр үл таних этгээд их хэмжээний алт, доллар хадгалагдаж байсан агуулах руу саадгүй нэвтэрчээ. Тухайн этгээд тээвэрлэлттэй холбоогүй нислэгийн баримт үзүүлэн агуулахад нэвтэрсэн байж болзошгүй байна. Хэрэв Эйр Канадын ажилтан аюулгүй байдлын зааврыг журмын дагаж мөрдсөн бол хулгайн гэмт хэргээс сэргийлэх боломжтой байсан гэж Бринкс үзжээ. 

Дээрх хулгай нь Канадын түүхэнд цөөн тохиосон томоохон хэргүүдийн нэг байсан юм. Арав гаруй жилийн өмнө Куэбэк хотод 18,7 сая ам.долларын үнэтэй 3,000 тн эм бэлдмэл хулгайд алдагдаж байжээ. 

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа