Цаг үеийн мэдээ

Тансаг зэрэглэлийн автомашин болон тийрэлтэт хөдөлгүүр үйлдвэрлэгч Роллс-Ройс дэлхий дахин дахь салбаруудаасаа 2,500 ажлын байрыг цомхотгохоор болсноо мэдэгджээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Туфан Эргинбилгич ажилтнуудаа цомхотгохоос гадна урт хугацаанд үргэлжлэх стратегийн төлөвлөгөөг танилцуулахаар бэлдэж байна. 

Роллс-Ройс Британи дахь өрсөлдөгчдөөсөө хоцрохгүйн тулд томоохон өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй гэжээ. Цомхотголд технологитой холбоотой инженерүүдээс оффист суудаг ажилтнууд түлхүү хамрагдана гэж таамаглаж байна. Тус компани дэлхий даяар 42,000 ажилтантай бөгөөд тэдгээрийн тэн хагас нь Их Британи дахь салбаруудад харьяалагддаг аж. 

Роллс-Ройс Эйрбус А350 зэрэг том оврын зорчигч тээврийн онгоцны хөдөлгүүр, байлдааны зориулалттай тийрэлтэт хөдөлгүүр, завины хөдөлгүүр генератор зэргийн эрчим хүчний систем гэсэн гурван томоохон салбарт үйлдвэрлэл эрхэлж байна. Эдгээрээс хүнд байдалд орох хамгийн эрсдэлтэй нь эрчим хүчний системийн салбар болоод байгаа юм. 

Таны сурталчилгаа