Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсэж байгаа энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Израилд очиж, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахаар болжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Тель-Авив хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Ерөнхийлөгч Израил, бүс нутаг, дэлхий дахины хувьд чухал цаг мөчид энд ирэх гэж байна хэмээн мэдэгдсэн байна.
Э.Блинкений хэлснээр, Ж.Байден аюулгүй байдлын талаар мэдээлэл авч, дайныг өргөжүүлэхгүйн тулд бүс нутгийн түншүүдтэй хамтран ажиллана.
Ж.Байден мөн хүмүүнлэгийн тусламж, шаардлагатай нөөцийг Газын зурваст аюулгүй нэвтрүүлэх боломжийг олгох төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд ажиллах ажээ.