Аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар хоёр дахь жилдээ “Darkhan Drift series” дрифтийн тэмцээнийг 10 дугаар сарын 15-нд зохион байгууллаа.
Тус тэмцээнийг Монголын мэргэжлийн спорт авто машины холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж, “Mongolian drift series Final round”-дын мэргэжлийн ангилалд 31 тамирчин, сонирхогчдын ангилалд 36 нийт тамирчин оролцжээ.
Дархан хотын түүхт 62 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй олон талт үйл ажиллагааны нэг нь энэхүү тэмцээн бөгөөд спорт сонирхогч залуусыг мэргэжлийн түвшинд дэмжиж, иргэдийн амралт, чөлөөт цагт зориулсан тэмцээнийг албан ёсоор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Тэмцээний мэргэжлийн ангилалд:
I БАЙР - 2023 оны Улсын аварга “IDRIFT” клубийн тамирчин Г.Баасанжав
II БАЙР – “IDRIFT” клубийн тамирчин Ц.Алтангэрэл
III БАЙР – “Erdeneruns” компанийн тамирчин О.Эрдэнэболд
Сонирхогчдын ангилалд:
I БАЙР – Б.Пүрэвбат
II БАЙР – ММСАМХ-ны Дэд ерөнхийлөгч Монгол Улсын шүүгч Г.Санж-Очир
III БАЙР – “Дархан дрифт сервис” клубийн тамирчин О.Баярсайхан нар тус тус шалгарлаа.
Нэгдүгээр үеийн хамгийн өндөр оноог “Fortuna” клубийн тамирчин Б.Жавхлантөгс авч шагналын эзэн боллоо.
Тэмцээнийг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Дархан хотын соёл, амралтын хүрээлэн ӨНӨААТҮГ, Залуучууд театр, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Өргөө кино театр, Хот тохижилтын газар, Ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Мэдээлэл технологийн алба, Хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтран ажиллалаа.