Цаг үеийн мэдээ

Израил-ХАМАС-ын мөргөлдөөний улмаас үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг зохицуулахын тулд Япон улс Газын зурвасын энгийн иргэдэд 10 сая долларын тусламж үзүүлнэ гэж Гадаад хэргийн сайд Камикава Йоко өнөөдөр мэдэгдлээ.

“Мөн Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг аль болох хурдан намжаахын тулд миний бие Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиантай утсаар яриа хэлэлцээ хийж байна” гэж Й.Камикава хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

Тэрбээр цааш хэлэхдээ "Бид хоол хүнс, ус, эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэм зэмгүй энгийн иргэд болон Палестины дүрвэгсдэд хүргэхийн тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно" гэжээ.

Хүмүүнлэгийн тусламжийг олон улсын байгууллагуудаар дамжуулан хүргэх аж, Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Таны сурталчилгаа