Цаг үеийн мэдээ

Польшийн нийслэл Варшав хотын дэлгүүрт 22 настай эрэгтэй манекены дүрд хувирч хулгай дээрмийн гэмт хэрэг үйлджээ. Уг эрэгтэй Варшав хотын худалдааны төвийн зоогийн газраар үйлчлүүлж, дараа нь дэлгүүрийн лангуу хэсэж, шинэ хувцас өмсөж зүсээ хувилгасан байна. Зүсээ хувилгасныхаа дараа дахин зоогийн газраар үйлчлүүлж, дэлгүүр хаах хүртэл цонхон дээр байрлуулсан манекенуудын дунд зогсжээ.

Түүний хийсэн үйлдэл бүр худалдааны төвийн хяналтын камерт бичигдсэн байна. Сэжигтэй этгээдийг дэлгүүрийн цонхон дээр манекены дүрд хувирч зогсоход хэн ч анзаараагүй байжээ. Эрэгтэй дэлгүүр хааж нам жим болсны дараа цонхон дээрээс бууж тасгуудаар хэсэн бэлэн мөнгөний машинаас мөнгө хулгайлсан байна. Дараа нь үнэт эдлэлийн тасгаас хулгай хийх гэж байхад нь хамгаалалтын албаны ажилтнууд анзаарчээ. 

Цагдаа нар түүнийг баривчлан саатуулсан бөгөөд хэрэв шүүхээр хулгай дээрмийн гэмт хэрэгт буруутгагдвал 10 хүртэл жилийн хорих ял сонсох юм байна. 

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа