Цаг үеийн мэдээ

Европын холбооны хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олгодог тэргүүн дээд шагнал болох Сахаровын нэрэмжит эрх чөлөөний төлөөх шагналыг Ираны иргэн Махса Аминид олгожээ. 22 настай байсан Махса Амини толгойн алчуур зүүх исламын шашны хатуу дүрэм журмыг хэрэгжүүлээгүй гэж цагдаад баригдан, улмаар амьсгал хураасан юм. Түүний саатуулагдаж байхдаа нас барсан явдал дэлхий даяар өрнөсөн “Эмэгтэйчүүд, Амьдрал, Эрх чөлөө” хөдөлгөөний эхлэлийг тавьсан билээ.

Уг хөдөлгөөн Ираны эрх баригчдын өмнө хэдэн арван жилийн хугацаанд тулгараагүй хамгийн хүнд сорилт болж, улс орон даяар эсэргүүцлийн жагсаал газар авчээ. Амини Сахаровын шагналын эзнээр шалгарсны дараа Европын Парламентын Ерөнхийлөгч Роберта Метсола “22-хон настай Махса Аминигийн аймшигт аллага эргэлтийн цэг болсон. Тэр түүхийг өөрчилсөн” хэмээн хүндэтгэл үзүүлжээ. 

Иранд төрсөн курд гаралтай Амини өнгөрсөн жил Тегеранд зочлохдоо буруу хувцасласан хэргээр цагдаа нар баригдсан юм. Түүнийг гэр бүлийнхэн болон дэмжигчид нь цагдаа нарын гарт амиа алдсан гэж буруутгасан боловч Ираны цагдаа нар түүнийг өмнө нь хүнд өвчтэй байсан нь мэдэгдэлгүй явсаар эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа