Өмнөд Солонгос төдийгүй дэлхийг байлдан дагуулаад байгаа алдарт Blackpink хамтлагийн гишүүн Жисү жүжигчин, модель Ан Бохёнтой болзож байгаагаа хоёр сарын өмнө мэдэгдсэн билээ. Хувийн амьдралынхаа талаар тэр бүр дэлгээд байдаггүй оддын болзож байгаа мэдээлэл өнгөрөгч наймдугаар сард шүтэн бишрэгчдийг нь багагүй гайхшируулаад байсан юм.
Гэвч алдартай хос харилцаагаа дуусгасан гэдгийг мэдэгдсэн байна. Жисүгийн хэвлэлийн төлөөлөгчид тэднийг ердөө хоёр болзсоныхоо дараа салсан гэдгийг албан ёсоор зарлажээ. Хосын салах шалтгаан нь завгүй ажлын хуваариас болсон гэж зарим хэвлэлд нийтэлсэн байна.
Дашрамд сонирхуулахад Blackpink хамтлаг нь MTV Video Music Award-аас шагнал хүртсэн анхны к-рор охидын хамтлаг бөгөөд Coachella хөгжмийн наадамд тэргүүн эгнээнд бичигдсэн анхны ази хамтлаг болсон билээ.
Эх сурвалж: BBC