Цаг үеийн мэдээ

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт үнэт эдлэлийн ган сейфт гацсан эрэгтэй маргааш нь буюу 24 цагийн дараа аврагджээ. 

Эрэгтэйг мягмар гарагт ган төмөр сейфт гацсаны дараа аврагчид болон гал сөнөөгчид түүнийг аюулгүй байдлын үүднээс аврахын тулд сейфийг эвдэх шаардлагатай болсон байна. Гэвч ган сейфийг эвдэх амаргүй байсан тул аврагчид шөнийн турш ажиллажээ. Азаар сейф цагийн тохируулгатай байсан тул лхагва гарагт автоматаар онгойж эрэгтэй аврагдсан байна.

Манхэттэн дүүргийн тавдугаар өргөн чөлөөний 580 дахь барилга нь World Diamond Tower бөгөөд үнэт эдлэлийн хэд хэдэн ордон байрладаг аж. Сейфт гацсан эрэгтэй хадгаламжийн хайрцгаа шалгахаар орсон байжээ. Эрэгтэй хэрхэн сейфт гацсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг албаныхан өгөөгүй байна. 

Хэрэв сейфийн цагийн тохируулга ажиллаагүй бол аврагчид 76 см зузаан ган ханыг өрөмдөж эвдэх байсан бөгөөд хэрэв тэгвэл дотор нь байгаа хүн гэмтэж болзошгүй байжээ. 

Эх сурвалж: Тheguardian.com

Таны сурталчилгаа