Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу лхагва гарагийн өглөө Мексикийн алдарт Акапулько амралтын газрын ойролцоо байгалийн аюулт үзэгдэл тохиолдсон талаар Үндэсний хар салхины төв (NHC) мэдэгдэв. “Отис” хар салхины хурд энэ үед 270 км/ц хүрсэн бөгөөд  үүний улмаас зарим барилга байшин ганхаж байсан тухай иргэд мэдээлсэн байна. Мөн энэ үеэр Акапулько хүрэх хурдны замд хөрсний гулгалт үүсжээ. 

Өнөөдрийн байдлаар  780 мянга орчин оршин суугчтай тус бүст цахилгаангүй болсны улмаас харилцаа холбоо тасарч, бүх сургуулийг хаагаад байна. 

“Отис”-ын эрчим буурахгүйгээр барахгүй баасан гарагт Геррерогийн эрэг болон баруун Оаксака мужид 10 метр (32 фут) хүртэл давлагаа үүсэх төлөвтэй байгаа аж. Тиймээс болзошгүй аюул, хөрсний гулгалтаас урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ сэрэмжлүүлжээ. 

Эх сурвалж: BBC.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Таны сурталчилгаа