УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.10.30/-ийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн онцлог заалтаас тодруулбал,
- Ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх
- Зардал бууруулах, сурталчилгааны оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
- Улстөржилтийг багасгах, нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын харилцан уялдаа холбоог дэмжих зохицуулалтыг тусгасан байна.
МАН-ын бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж тодруулан, цаашид УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллан, бусад намаас санал авч, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.