Цаг үеийн мэдээ

Оросын хөлсний цэргүүдийн "Вагнер" компани Оросын гвардид нэгдэж, түүний нэг хэлтэс болсны дараа түүнийг талийгаач Евгений Пригожины хүү Павел Пригожин удирдах болсон гэж 59.ru мэдээлсэн. ОХУ-ын Пермь, Новосибирск хотууд дах Вагнер компанийн салбаруудад цэргийн туршлагатай оросуудыг элсүүлж байна гэж Оросын бүс нутгийн хэвлэлүүд бичжээ.

Вагнерын элсэлтийн талаар "Чухал түүхүүд" ("Важные истории") хэвлэл 10-р сарын 27-нд бичжээ. Дайчид элсүүлэх зарууд Вагнертай холбоотой Telegram сувгууд дээр гарч ирсэн боловч хэсэг хугацааны дараа устгагдсан байна. Үүнтэй холбогдуулан Telegram суваг дээрх "Вагнер" группийн администратор "Важные истории" -д тайлбарлахдаа "Элсэлтийн тухай мэдээлэлд  засаж тодруулга хийх болно" гэж гэж мэдэгдсэн байна. " Важные истории"-н мэдээлснээр тус компани Украинд урьд нь тулалдаж байгаагүй, мөн армид алба хаагаагүй, тэр дундаа ХДХВ, элэгний халдвартай хүмүүсийг элсүүлэх боломжтой мөн үе мөчөө тайруулсан хүмүүсийг өргөдлийг тусгай шалгуураар хүлээн авч байна гэж бичжээ.

Вагнер компани шинэ дайчдыг элсүүлж үйл ажиллагаагаа сэргээж байгаа нь сэтгэл түгшээж байгаа тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер 11-р сарын 1-ний лхагва гарагт Вашингтонд мэдэгджээ. 

Эх сурвалж: DW Ru

Таны сурталчилгаа