МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д Төрийн албан айлчлал хийж байна. Энэ хүрээнд "Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад хэргийн сайд Буй Тань Сөнтэй гарын үсэг зурлаа.
Тус хэлэлцээрийг байгуулснаар хоёр Улсын энгийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой.