Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэлэхдээ, Израилын арми зурвасын хойд хэсэг дахь Газа хотыг бүсэлж дууссан тухай Haaretz сонин мэдээлжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Израилын арми "Хамас"-ын командын цэг, пуужин хөөргөх байрлал болон дэд бүтцэд халдаж, мөн ойрын тулалдаанд террористуудыг устгаж байгаа" гэжээ.
Өмнө нь Израилын армийн төлөөлөгчид газар доорх хонгилоос халдлага үйлдсэн ХАМАС-ын гишүүдтэй цэргийнхэн ойроос тулалдаж байгаа талаар мэдээлж байсан.
Дайн эхлэхээс өмнө Газа хот зурвасын хамгийн олон хүн амтай бүс нутаг байсан. Тэнд 775 мянга орчим хүн амьдардаг байсан. Гэсэн хэдий ч Газын зурвасын олон оршин суугчид гэр орноо орхин урд зүг рүү дүрвэжээ. Газад одоогоор хэдэн хүн үлдсэн нь тодорхойгүй байгаа ч тэндээс авсан гэрэл зургууд дээр нь ихээхэн сүйрсэн байдалтай хоосон гудамжнуудыг харуулсан байна.
Израилын арми Хамас бүлэглэлийн үйл ажиллагаа Газа хотод төвлөрдөг гэж үздэг байна.
Эх сурвалж: BBC