Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зурлаа.

Уг хуулийг 10-р сарын 18-нд Төрийн Думд, 10-р сарын 25-нд Холбооны Зөвлөлөөр санал нэгтэй баталсан. Аравдугаар сарын эхээр Путин өөрөө гэрээнээс татгалзах санаачилга гаргасан - тэр хэлэхдээ, АНУ-аас ялгаатай нь Орос цөмийн зэвсэг туршихыг хориглосон заалтыг баталсан боловч "онолын хувьд баталсан хуулийг эргүүлэн татах боломжтой" гэж үзжээ.

Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнд 1996 онд Орос, Хятад, АНУ гарын үсэг зурсан бол Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос гарын үсэг зураагүй юм. 2000 онд Орос уг баримт бичгийг баталсан ч АНУ, Хятад улс батлаагүй бөгөөд хоёр улс цөмийн туршилт хийхгүй байхаа амласан юм. Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Орос улс гэрээг хүчингүй болгосон ч цөмийн туршилт хийх бодолтой байгаа гэсэн үг биш юм хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Euronews

Таны сурталчилгаа