Цаг үеийн мэдээ

Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт түргэн тусламжийн машинд халджээ. Израилын тал мэдэгдэхдээ уг машиныг ХАМАС-ын дайчид ашиглаж байсан гэж мэдэгджээ. Халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 60 хүн шархадсан гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэг мэдэгджээ. Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Жонатан Конрикус "Энэ бол Хамасын террористууд зэвсэг болон цэргүүдээ байлдааны талбарт зөөхийн тулд түргэн тусламжийн машин ашигласан анхны тохиолдол биш" хэмээн мэдэгджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адханом Гебрейюс түргэн тусламжийн цуваа руу халдсаныг буруушаажээ. Гебрейюс "Газын зурвас дахь эмнэлгийн гадаа өвчтөнүүдийг тээвэрлэж явсан түргэн тусламжийн машин руу халдлага үйлдэж, үхэл гэмтэлд хүргэсэн тухай мэдээллүүдэд бид маш их цочирдож байна" гэж бичжээ. Өвчтөн, эмнэлгийн ажилчид, эмнэлгийн байгууллага, түргэн тусламжийн машиныг цаг ямагт хамгаалах ёстойг дурдаж, галаа зогсоохыг уриалсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Газад Аль-Шифа эмнэлгийн гадаа түргэн тусламжийн цуваа руу халдлага үйлдсэн тухай мэдээлэлд үнэхээр цочирдлоо. Эмнэлгийн гадна гудамжинд байгаа цогцсын зураг аймшигтай байна" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Svoboda

Таны сурталчилгаа