Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагаа, соёлын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, дараах БНСВУ-ын иргэдэд төрийн одон, медаль хүртээв.
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Чан Нгуен Чук
БНСВУ-ын орчуулагч, зохиолч Хоанг Тхүй Тоан
НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:
БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан Нгуен Фыөнг Нга
БНСВУ-д суугаа Өргөмжит консул Суан Хань Нгуен
БНСВУ-ын сэтгүүлч Ле Монг Чиен нарыг тус тус шагналаа.