АНУ-ын Денвер хотод хоёр дахь удаа их хэмжээний цас орж, хүйтэн агаарын урсгал тус бүс нутагт ойртож байна гэж Цаг уурын агентлагаас нь мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн ням, даваа, мягмар гарагуудад үргэлжлэн орсон цас, хүйтний эрч нь 1970 онд бүртгэгдэж байсан түүхэн дунджаас 15 хэмээр буурсан ч төв болон уулархаг бүсдээ 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ. Арваннэгдүгээр сард Денверт хотод дунджаар 11.5 см хүртэл цас ордог байна.
Цас их орсны улмаас тус бүс нутагт орон нутгийн цагаар нь лхагва гарагийн оройноос пүрэв гарагийн өглөө хүртэл олон улсын нислэг хойшлогдож болзошгүй байгааг ч мөн сэрэмжлүүлж байна.
Харин пүрэв гарагийн үдээс хойш Денвер хот орчимд +10 хэм хүрч дулаарах төлөвтэй байгаа нь их хэмжээний цас хайлж, шар усны үер буух эрсдэлтэй байгаа аж. Улмаар ирэх ням гарагт агаарын температур +16 хэм хүрч халахаар байгааг анхааруулжээ.
Эх сурвалж: accuweather.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа