Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон холбогдох албаныхан Дэлхийн банкны “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн техникийн томилолтын багийг хүлээн авч уулзан, төслийн бэлтгэл ажлын явцын талаар санал солилцлоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийслэлийн зүгээс тус төсөлд өндөр ач холбогдол өгч байгааг онцолж, бэлтгэл ажлыг шуурхайлах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.