Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр эхэллээ.
2023 оны 11 сарын 16-ны 15 цагийн байдлаар НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нар нэр дэвшихээр материалаа өгсөн байна.
Цахим орчинд Элийрэгч нэрээр танигдсан Ц.Уянга нь намын дүрэмд заасан намд элсээд 6 жил, намын хорооны гишүүнээр 3-аас доошгүй жил болсон байх болзол шаардлагыг хангаагүй тул нэр дэвших боломжгүй юм.
Бүртгэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.