Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулав. Хуралд зөвлөлийн гишүүдээс гадна дүүргүүдийн ИТХ болон Засаг дарга нар оролцсон юм. 2024 оны нийслэлийн төсвийн төслийг Засаг даргын орлогч П.Сайнзориг танилцуулав.
Төлөөлөгчдийн хувьд төсвийн төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдсаныг хэмжигдэхүйцээр танилцуулахыг хүссэн юм. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын гүйцэтгэлийн чанарын асуудлыг тавив.
Мөн газар чөлөөлөлтийн зардал, нэг хэв маягийн зурагтай барилгын ажлын төсөв, алслагдсан дүүргүүдийг дэмжих бодлогын талаар тодруулж хариулт авлаа. Улмаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар ээлжит хуралдааныг энэ сарын 30, ирэх сарын 05-ны өдөр хуралдуулж, Нийслэлийн 2024 оны төсөв болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг хэлэлцэхээр товлолоо.