Цаг үеийн мэдээ

Марвелын кинонд Таносыг орлох гол эсрэг дүрийг бүтээхээр болсон Жонатан Майорсын шүүх хурал өчигдөр буюу лхагва гарагт Нью-Йорк хотод эхэлжээ. Холливудын нэрт жүжигчин Жонатан Майорс гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдан баривчлагдсан юм.

Энэ жил 34 настай жүжигчин Ant-Man, Creed 3, The Last Black Man болон The Harder They Fall зэрэг кинонуудад тоглож олны анхааралд өртсөн билээ. Мөн Марвел студи ойрын жилүүдэд нээлтээ хийх The Kang Dynasty болон Secret Wars кинонуудад гол эсрэг дүр Каны дүрд тоглуулахаар гэрээлсэн ч Майорсыг хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдсантай холбогдуулан студийн хөрөнгө оруулагчид эргэлзэхэд хүрээд байгаа юм. Майорстой гэрээ байгуулсан бусад компаниуд хэдийн гэрээгээ цуцалж эхэлжээ.

Тэрээр энэ жилийн гуравдугаар сард хуучин найз бүсгүй Грейс Жаббарийн хурууг хугалж, толгой хүзүүд нь гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан юм. Хэрэв шүүх хурлаар гэм буруутайг нь тогтоовол жил хүртэл хугацаанд хорих ял сонсох ажээ. Гэвч жүжигчин болоод түүний өмгөөлөгч гэм буруугүй гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа юм. Харин ч эсрэгээрээ Майорс өөрөө хохирогч болсон гэж үзэн хууль хяналтын байгууллагад зургаадугаар сард гомдол гаргасан ч прокурорт шилжүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Таны сурталчилгаа