Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Мюнжантай  уулзлаа.

Уулзалтын үеэр дараах тодорхой асуудлуудын хүрээнд ярилцлаа. Тухайлбал:

- ОХУ-Монгол-Хятад 3 улсын транзит тээврийг бодлогын түвшинд дэмжиж эрчимжүүлэх 

- Хятад улстай байгуулсан Автотээврийн хэлэлцээрийн дагуу Монгол, Хятад 2 улсын нутаг дэвсгэрээр зорчигчийн тогтмол бус тээвэрлэлт болон Монгол тээврчид Хятад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг хурдасгах үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах

- Булган боомт болон бусад боомтуудаар ард иргэд суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлэх

- Булган боомтоор малын гаралтай түүхий эдийг чөлөөтэй нэвтрүүлдэг болгох 

- Такашкен боомтоор нүүрс тээвэр болон зорчигч тээвэр эрхэлж буй монгол жолооч нарын эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж буй асуудлуудад онцгой анхаарал хандуулж, Хятадын талын хүнд суртал чирэгдлийг арилгах 

- Хилийн Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгоход анхаарах

- Хятадын нутаг дэвсгэрт тээвэр хийж буй монгол жолооч нарын даатгалын асуудлыг Хятадын даатгалын компаниудтай хамтарч шийдвэрлэх гэх зэрэг олон чухал асуудлуудын талаар санал солилцож, ажил хэрэгчээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Таны сурталчилгаа