Цаг үеийн мэдээ

Тус хэлэлцүүлэгт Ардчилсан Залуучуудын холбооны ерөнхийлөгч, Mars-V төслийн санаачлагч, Харвардийн Их сургуулийн төгсөгч С.Эрдэнэболд “Марсын Эрин” сэдвээр, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Хамтдаа өөрчилнө”, Ардчилсан намын даргын зөвлөх, Колорадогийн Их сургуулийн төгсөгч Н.Амаржин “Сонголтгүй”, "Тэтгэлэг апп"-ийн үүсгэн байгуулагч Б.Батзаяа "Өөрсдөө өөрчилье", Ladies of Liberty-ийн Монгол дахь төлөөлөгч С.Цэнгүүн “Бид өмчтэй эхний үе”, Miss Mongolia Б.Номин-Эрдэнэ "Чи чадна" сэдвээр оюутан, залуустай нээлттэй санал солилцлоо. 

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: 

“Бидний, та нарын хамгийн чухал зүйл бол Монголын боловсролд реформ хийх явдал юм”

“Mars-V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд: 

“Бид гуйдаг үндэстнээс хамтдаа бүтээдэг үндэстэн рүү шилжих ёстой”

“Тархиндаа найдаж чаддаг алсын хараатай үндэстэн байна гэдэгт итгэлтэй байна" 

"Монгол Улсын үнэ цэнийг дэлхийд гаргах Монгол тэмүүллийг бий болгох хэрэгтэй" 

Колорадогийн Их Сургуулийн төгсөгч Н.Амаржин: 

"Сонголтгүйгээр сайхан цаг ирнэ, урагшилна. Ямар нэгэн сул тал, давуу тал байгаа аль алийг нь ашиглах хэрэгтэй" 

Тэтгэлэг аппликейшний үүсгэн байгуулагч Б.Батзаяа: 

"Ардчилал, эрх чөлөө  байна уу, алганы завсраар урсаад өнгөрч байна уу гэдгийг залуус бид бодох ёстой" 

Miss Mongolia Б.Номин-Эрдэнэ: 

"Зах хязгааргүйгээр мөрөөд, хүний мөрөөдөл гэдэг хязгааргүй. Өөртөө хайртай, хүсэл зорилгынхоо төлөө тууштай байгаарай" 

Ladies of Liberty-ийн Монгол дахь төлөөлөгч С.Цэнгүүн : 

“Миний өмчөөс та нар авахгүй шүү гэж хэлдэг бүтэн үе байх ёстой” хэмээн оюутан, залуус дүү нартаа онцлон захилаа. 

Ардчилсан нам байгуулагдсан ойн баярыг угтаж оюутан залуус, эмэгтэйчүүд, гишүүд, дэмжигчид рүүгээ чиглэсэн үе шаттай арга хэмжээнүүдийг 12-р сарын 02-ний өдрөөс 06-ний өдрийг дуустал зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа