Цаг үеийн мэдээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Олон асуудал сонсголоор ил болж байна. Тиймээс сонсголын нэг сургамж нь шуурхай хууль хяналтын байгууллагад шилжүүлээд явах хэрэгтэй гэж бодож байна. Өмнө нь хууль хяналтын байгууллагаар илрээгүй асуудлууд ил боллоо. Иргэд асууж байна. Сонсголоор асуудлууд ил болж байгаа ч хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа юу. Илэрсэн асуудлууд хайччихав, алга болчихоод байна гэх мэтээр. Гэмт хэргийн шижтэй сонсгол дээр яригдаж байгаа асуудлуудыг шуурхай шилжүүлж явъя гэсэн бодолтой байгаа.    

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-10 га газрыг 10 тэрбумаар зарсан асуудал яригдсан. 1 га газрыг 1 тэрбумаар зарсан нь үнэн үү?

-Хамгийн сонирхолтой нь үндсэндээ өөрсдийгөө илчилсэн зүйл Өмнөговь аймагт газрыг ямар ханштайгаар хар зах дээр зарж байсан бэ гэдгээ өөрсдөө илчилсэн. Яагаад гэхээр Тавантолгой компани 10 га газрыг зарахдаа тендерээ 10 тэрбумаар авна гэдгээ зарласан. Энэ нь өөрсдийгөө барьж өгсөн асуудал. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн 1 га газрыг хар зах дээр 1 тэрбумаар арилжиж хоорондоо зардаг юм байна гэдгийн нотолгоог өөрсдөө илчилсэн. 

-Улстөрчдийн хамаарлыг хэрхэн харж байна вэ?

-Дээрээ хамгаалах эзэнгүй сүлжилдээгүй бол Монгол Улсынхаа газрыг 1 га-г нь 1 тэрбум төгрөгөөр зараад байхгүй л дээ. Үүний цаана асуудал байна. Тэгэхээр үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Түр хорооны сонсголоор ийм ийм баримт байна гэдгийг нотолчихлоо шүү дээ. Дараагийн шатанд мөрдөн шалгаж хууль хяналтынхан тогтооно. Гэрч өөрөө улайхгүй хэлж байна лээ. Өмнөговь аймгийн газрын алба цайрсан юм хэлсэн. Бараг амьдрал баялаг шүү дээ гэх юм ярина лээ. 

-Ил болж буй хэргүүдийг харахад хамаарал бүхий хүмүүс нь дандаа АН-ын хүмүүс байна. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд анзаарч байна уу. Сүүлийн найман жил засаг барьсан нам өөрсдөө байхгүй нь эргэлзээ төрүүлж байна л даа?

-Жижиг Тавантолгойн асуудал энд яригдаж байгаа. Том нь биш. Жижиг нь хоёр өдөр яригдахад л энэ хэргүүд илчлэгдлээ. Тэгэхээр том дээр бүр том цунами болох нь ойлгомжтой байгаа биз дээ. 

-Танай намын гишүүд байгаа юу?

-Нэгдэх өдөр хоёр дахь сонсголын гэрчүүд дуудагдана. Энэ зааланд багтахгүй олон манай намынхан дуудагдаж таарна.  

Таны сурталчилгаа