Цаг үеийн мэдээ

Засгийн газрын “Нүүрсний хэрэг”-ийг хянан шалгах түр хорооны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.  

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монгол ард түмний 100 хувийн өмч болох ЭТТ ХХК-д ямар хулгай нүүрлэж буйг, яаж зальдаж, идэж ууж сонгуулийн мөнгөө босгодог вэ гэдэг ойголтоор энэ сонсголыг хийж байгаа. Тэгэхээр миний байр суурь Хууль зүйн сайд хүний хувиар, Түр хорооны даргын хувиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг Б.Ганхуягт эдлүүлж, хоригдож байгаа газраас нь авчир. Авчирдаггүй юмаа гэхэд ямар шүүгч нь тэгэж данхайгаад томроод байгааг, ямар шүүгч нь түүнийг авдарнаасаа гаргахгүй байгааг нийт ард түмний өмнө хэл. Эсвэл ард нь буй улстөрч, захиалагчид хандаж интернэтээр ч болтугай, цахимаар, видео хэлбэрээр ч хамаагүй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь ханга. Хамгийн гол нь тэр хүнд өөрийгөө өмгөөлөх эрхийг нь ард түмний өмнө олго. Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр та үүн дээр арга хэмжээ авч өгөөч. Тэр хүний үггүйгээр бид таамаг л ярих гээд байна шүү дээ. Тиймээс би Түр хороон даргад хүсэлт тавьж байна. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Би бас С.Ганбаатар гишүүнд хүсэлт тавьж байна. УИХ-ын Түр хорооны тогтоолыг та аваад ажлын албаныхантай хамт шүүх дээр очиж Б.Ганхуягийг биечлэн авчрах асуудлыг хариуц гэж хүсье.

Таны сурталчилгаа