Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ талаар салбар хариуцсан сайдууд мэдээлэл хийв.
Өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний нийлүүлэлт хангамжийн талаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун танилцууллаа.
Хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу 2023 онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгохоор төлөвлөсөн. Үүний хүүгийн зөрүүд 135 тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс 100 тэрбум төгрөг буюу 700 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү олгогдсон. Өөрөөр хэлбэл, арилжааны банкаас эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Үлдсэн 280 тэрбум төгрөгнөөс 100 тэрбумаар нь малчдын гар дээрх махыг худалдан авахад 6 хувийн хөнгөлттэй зээлд зарцуулъя гэж шийдвэрлэлээ. 180 тэрбум төгрөгийг ирэх хаврын ноолуурын бэлтгэл ажилд зээл олгохоор Засгийн газрын шийдвэр тогтоол гаргалаа.
Энэ жил сүүлийн жилүүдэд аваагүй 1 га-гаас 14.5 центр үр тариа авсан. Нийт 456 мянган тн үр тариа хураасан. Үүнээс улаанбуудай 435 мянган тонныг хурааж авлаа. Есдүгээр сарын цаг агаараас болж нийт улаанбуудайн 25-28 хувь нь ангилал буурч, стандартын зэрэг хангахгүйд хүрсэн. Улаанбуудайн гурил үйлдвэрлэхэд шаардагдах нийт хэмжээ 270-280 мянган тн байдаг. Үүнийхээ 25-30 хувьд хүрэх улаанбуудайг чанаржуулах байдлаар гадаад улс орноос худалдан авъя гэдэг байдлаар өнөөдөр шийдвэрлэлээ.
Зочин
2023-12-13
Энэ жил өгөөжтэи хуртаи сөихан зун болсон доо дотоодоо хангах хэмжээнии ургац хураалаал гэсэн яагад худалдаж авхаар болчихвоо
Зочин
2023-12-15
Гурилын ченж Болорчулуунаа чиний үнэтэй чанаргүй гурил идмээргүй байна. ОРОСООС гурил импортоор оруулж ирье ээ