Цаг үеийн мэдээ

Нийслэлийн АН-аас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Нямбаатарыг дараах дөрвөн шалтгаанд үндэслэн огцруулах саналтай байна гэлээ. 

Үүнд:

1. Түгжрэлийн бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн нэрийг дор иргэдийг 0.7 газрыг өмчлөх эрхэнд шууд халдаж иргэн өөрөө хүсээгүй байхад эзэмшсэн газрыг нь авах мөн хоёр төрлийн татварыг нэмэгдүүлж гурван төрлийн торгуулийг оногдуулахаар өөрчлөлт хийсэн.

2. Х.Нямбаатар нь Нийслэлийн засаг дарга болоод 53 хоногийн хугацаанд хотын татварыг 2 хувь болгон нэмсэн нь бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд дарамт нэмж тэр нь айл өрх болон иргэдэд санхүүгийн дарамт болох шийдвэр гаргасан.

3. Нийслэлийн засаг бөгөөд хотын захирагч Х.Нямбаатарыг замын хөдөлгөөнийг түгжрэлийг бууруулах зорилгоор А/1429 дугаарын захирамж гаргаж 2023 оны 12 сарын 18-наас 2024 оны 1 сарын 31-ний өдрийг дуустал автомашины дугаарыг тэгш сондгойгоор явуулах болсон нь гадаа -30 хэм хүйтэрч байхад иргэд өөрийн хувийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг хязгаарлаж  байгаа нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

4. Мөн дээрх захирамж нь иргэд болон аж ахуйн нэгж зэрэгт тэгш үйлчлэхгүй байна гэж үзэж байгаа учир захирамжийг хүчингүй болгохыг шаардаж байна. Мөн ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж чадахгүй байгаа тул Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65-р зүйлд заасны дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагчийг хариуцлага хүлээж, огцрохыг шаардаж байна. Цаашид холбогдох хүмүүст Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагчийг огцруулах тухай шаардлага хүргүүлэн ажиллана гэв.

Таны сурталчилгаа