Цаг үеийн мэдээ

“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь хэсгийн хуралдаан болж байна. Сонсголоор гаалийн бүрдүүлэлтгүй хилээр нүүрс хамгийн олон удаа гаргасан компаниудын улс төрийн хамаарлыг шинжээч танилцууллаа. Үүнд: 

Хяналт шалгалтаар хамгийн олон давтамжтай бөгөөд хамгийн их хэмжээтэй нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй хуулийн этгээдүүдийн улс төрийн хамаарлыг судаллаа. Хуулийн этгээдүүдийг бүрдүүлэлтгүй гаргасан жингээр нь эрэмбэлсэн. 

Эко глобал ложистик компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Шанхын хэц компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Алтаннууц компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Цэцийгуа компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Дэлгэрэх цагаан овоо компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Шанх транс компани УИХ гишүүн Ш.Адьшаа. Аранзал алаг компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Эм Жи Өү транс компани Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх. Бүргэд транс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Мөнх цаст транс Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх. Эко глобал ложистикс компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Мэндтранс компани Т.Золжаргал Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Их хурд хүч компани Б.Болдмаа Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын дүү. Энх дэлгэрэх говь Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх. И коммодитс монголиа интеллижент ложистикс Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Тив транс компани УИХ гишүүн Ш.Адьшаа. Сокобура компани Г.Аранзал ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн хүү. Эрдэнэсгалба компани О.Эрдэнэбаатар Хагбогд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хансахиус компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. ВВ транс компани Ц.Амгалан ҮСХ-н дарга Б.Батдаваагийн эхнэр. Шинэст өргөө транс компани Б.Батбаяр УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүү. Нэмэх тээвэр компани Ц.Эрхэмбаатар ЦХХХ-ны дэд сайд. Эсдэ компани Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга. Голден фрейт компани Ё.Ууганбаяр УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах. Говь транс компани Ч.Жаргалсайхан Өмнөговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч. Элст гүрэн компани Р.Бадрал УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа. Далан гол компани УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Рийч рөүд компани П.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү. Бридж гүррэн транс П.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү. Дагалай шарга наян найм транс компани УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Галба-Ус компани УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Топ транспорт компани УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Стандартмайнинг транс компани Б.Ганхөлөг  УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хүү. МБТАНД компани Б.Мөнхжаргал АТҮТ-ийн авто үйлчилгээний хэлтсийн дарга. Хишиг сайхан ундрах компани УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Дайлангийн хишиг тээвэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Блак кролл лайн компани П.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү. Зүүн хөхий компани Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх. Шууд хур компани Сангийн сайд Б.Жавхлан. АУМ алт компани УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Цогт цэций шанх транс компани Э.Болдбаатар Цогтцэций сумын иргэдийн хурлын төлөөлөгч. Баялаг ложистик транс компани УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Говь күрүма компани Д.Басбиш Гашуунсухайт авто зам ХХК-ийн дэд захирал. Прайд транс компани УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Говьтранс ложистикс компани УИХ-ын гишүүн асан Д.Зоригт. Ивээл сар транс компани УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Шандастранс компани Т.Гаригцацралт Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгч Т.Золжаргалын дүү. Арвин хишиг ложистик компани Ё.Ууганбаяр УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах. Шанх ложистик компани УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. 

Тухайн хамаарал нь шууд хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч бүртгэгдсэн, өмнө нь бүртгэгдэж байсан, нүүрсний хэргийг хянан шалгах явцад идэвхтэй хувьцаа эзэмшиж байсан гэдэг үзүүлэлтүүдийг харгалзсан. Мөн эдгээр компаниудтай нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниудыг хамтран эзэмшдэг гэх байдлаар оруулсан байна. 

С.ОТГОНБАЯР 

Таны сурталчилгаа