“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь хэсгийн хоёр дахь өдрийн хуралдаан эхэллээ. Эрдэнэс тавантолгой компанийн нүүрсний үнийн зөрүү, тээврийн зардлын зөрүү, үнэ тогтоолтын шинжээчийн дүгнэлтийг эхлээд сонсов. Шинжээчийн дүгнэлтйн дараа ХЗДХ-ийн сайд түр хороон ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр асуулт асуулаа.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтээр үнийн зөрүүнээс 826.4 сая ам.доллар үүсчээ. Өөрөөр хэлбэл826.4 сая ам.долларын боломжоо алдсан байна. Зөвхөн тээврийн зардлын зөрүүг харъя. Тээврийн зардал уурхайгаас Цагаан хад хүртэл 230 км замд 1 тн тутамдаа 10-14.2 ам.доллар гардаг бол Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газар тээврийн зардал 28-121.8 ам доллар гардаг. Тэгэхээр Цагаан хаднаас Гашуунсухайт хүртэлх тээврийн зардлын зөрүүн дээр ажилладаг схем харагдаж байна.
-ЭТТ компанийн үнийг яаж тогтоож байв?
ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбуян
-Би 2013 оны наймдугаар сард ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга болсон. 2013 оны есдүгээр сард ЭТТ компанийн толгой компани болох Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн дарга болсон. Намайг ажиллаж байх үед уурхайн үйл ажиллагаа их хүнд байсан. Олборлолт хийдэг Ти Жи Юу Ко компани нь ажлаа хаяад зогсчихсон. Ажил явахгүй. Хилээр ганц нэг нүүрс гарна Чалкогийн өрөнд явдаг. Мөнгө олж ирэхгүй бол компанийн ажил явж чадахгүй. Компани өөрсдөө үйл ажиллагаа явуулж чадахгүй. Өр төлбөрөө төлж чадахгүй ийм байдалтай байсан. Би гэрээний үнийг ерөөсөө мэдэхгүй. Харин тэр гэрээт олборлогч Ти Жи Юу Когийн тухай ч юмуу эсвэл тэр өмч хөрөнгөө үнэгүй шилжүүлж байсан тухай гэвэл надад маш их мэдээлэл бий. Намайг ТУЗ-ийн дарга байх үед Чалкогийн өрийг төлөх асуудал хамгийн чухал байсан.
2012 онд Чалко компаниас 300 сая гаруй ам.доллар зээлж аваад Хүний хөгжил санд төвлөрүүлээд, халамж болгоод тараасан. Нүүрсээр төлнө. Гэрээ бол зөвхөн зүүн Цанхын ордоос гарсан нүүрсээр төлнө гэсэн байсан. Тэндээс гарсан нүүрс бүхэн Чалкогийн өрөнд явна. Гэтэл түүний олборлож байгаа Ти Жи Юу Ко компани нь ажлаа хийдэггүй. Маш өндөр үнээр ажил хийдэг. Маш дампуу компани байсан. Тэгээд ЭТТ компанийн даргын ажлыг шинээр авсан хүн судалхаас өөр аргагүй болсон. Ер нь энэ компани анх яаж байгуулагдсан түүх ярьж болно. Анх энэ компани маш олон сая доллараар машин тоног төхөөрөмж худалдаж аваад өөрсдөө олборлож байсан юм билээ. Маш хямдханаар. Мэдээж түлш тосны үнэ гардаг байх. Ажилчдын цалин хөлс гардаг байх. Ингээд явж байжээ. Гэтэл 2013 онд гадны гэрээт олборлогч оруулж ир гэж шаардлага дээрээс тавьсан юм шиг байна лээ. Би архивын материал уншсанаа яриад байна. Мэдэхгүй юмаа л яриад байгаа. Тэгэхээр та бүхэн үргэлжлүүлэн судлаарай. Ингээд судлаад үзэхэд олон улсын тендер зарласан байна лээ. Тендерт дөрвөн компани орсон юм билээ. Эдгээр тендерт орсон коспаниудаа шаардлага хангасангүй гээд мэдэгдэл өгөөд явуулсан байдаг. Тэгснээ гурав хоногийн дараа австралын Махмахен компанийг та нар германыхаа компанитай консерциум болоод ороод ир. Тэгвэл гэрээ хийе гээд очиж уулзсан байна лээ. Тэр материалаас уншиж үзэхэд. Ингээд хамтарсан компанитай гэрээ байгуулсан. Энэ Ти Жи Юу Ко биш шүү. Энэ бол австралын Махмахен германы Оперто гээд герман компанийн нэрээр орсон хамтарсан компанитай консерциум болоод гэрээ байгуулсан. Тэгснээ 2-3-хан хоногийн дараа германы компани консерциумаас гаръя гэдэг мэдэгдэл хийсэн юм шиг байна лээ. Тэгтэл австралын компани нэрээ солиод манай Ти Жи Юу Ко болж орж ирэн, экс тайлантай. Бүр нойл шүү. Ийм компани байгуулаад гарсан. Тэр компанид тоног төхөөрөмжөө түрээслээд мөнгө олох ёстой. Гэтэл тэгээгүй. Бүх тоног төхөөрөмжөө зүгээр өгсөн. Ийм юм байж болох уу. Тэр архивын материал дунд 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдөр ЭТТ компанийн өмч хамгаалах комисс хуралдаад, худалдах нөхцөлтэйгөөр хамтарсан консерциумд шилжүүлье гээд хийсэн юм билээ. Зургадугаар сарын 11-нд Энэбиш захирал Төрийн өмчийн хороонд энэ өмч хөрөнгийг гадны хөрөнгө оруулагч компанид шилжүүлэх зөвшөөрөл өгнө үү гэсэн бичиг явуулж байсан юм байна лээ. Тэгээд зургадугаар сарын сүүлээр сонгууль болсон. Сонгуулийн үр дүн яаж гарсан юм компанийн захирлуудыг хувьд эсрэг ч гарсан байж магадгүй. Ингээд есдүгээр сард ЭТТ компанийн ТУЗ хуралдаад шууд шийдвэр гаргачихсан. Олон сая төгрөгөөр худалдаж авсан энэ тоног төхөөрөмжөө шилжүүлсүгэй гээд шийдвэр гаргачихсан. Тэгээд шилжүүлсэн. Хоёрдугаарт, Төрийн өмчийн хорооноос шилжүүлэх зөвшөөрөл авсугай гэж заасан байсан. Нэгэнт шилжүүлчихсэн юм чинь Төрийн өмчийн хороо юу гэж хийж өгөх юм. Тэр үед Төрийн өмчийн хорооны чиг үүрэг ч өөрчлөгдсөн. Аравдугаар сард нь Батсуурь даргын гарын үсэгтэй Төрийн өмчийн газарт өмчийг шилжүүлж өгнө үү гэсэн бичиг байдаг. Дараа нь арваннэгдүгээр тийм бичиг гаргасан байдаг. Ингээд арванхоёрдугаар сард ЭТТ компанийн ТУЗ хуралдаад нэгэнт худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлчихвэл мөнгийг нь олоод авчихна. Гэтэл тийм зүйл хийсэнгүй. Түрээсийн гэрээ хийгээд явах болов уу гэсэн бас тэгсэнгүй. ЭТТ компанийн толгой компани учраас Эрдэнэс Монгол компани энэ өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг анх худалдаж авсан үнээс нь бууруулахгүйгээр өр төлбөртөө суутган тооц гэдэг тогтоол гаргаж өгсөн. Ингэснээр харин энэ хулгайд алдагдсан мөнгө орж ирсэн байх аа гэж бодож байна.
Ламбугай
2023-12-19
Энэ их мөнгийг хаанаа шингээж байна аа.Ядаж байхад ЭТТ н БЭТ гэж жинхэнэ хулгайч бий болчихож.Зөвхөн 2023 оны хавраас намар хүртэл тун бага хугацаанд маш их мөнгөний будлиан хутгаж амжиж...