Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тог, цахилгааны хязгаарлалтын талаар тодрууллаа.

Улсын хэмжээнд Эрчим хүчний тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн 124 аж ахуйн нэгж байгаа. 99 м.вт хүртэл хөнгөлттэй үнээр өгөхөд эдгээр аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж хийнэ. 99 м.вт-аас дээш хязгаарлах шаардлага гарвал хэрэглэгчдийг дунд нь ангилаад зургаан багц үүсгэсэн. Долоо хоногт нэг удаа юмуу, хоёр удаа юмуу шаардлагатай тохиолдолд хязгаарлалт хийнэ гэсэн үг. Дүүрэг хамаарахгүй бүгдийг тэнцвэртэй хуваарилана. Жишээ нь, энэ долоо хоногт нэг бүсийн хэрэглэгчид хязгаарлалтад хамрагдсан бол дараа долоо хоногт хамруулахгүй гэх мэт байдлаар аль болох хүндрэл үүсгэхгүй, хөлдөлт үүсгэхгүй байх шаардлагатай байна. 2 цаг орчим, магадгүй 3 цаг хязгаарлана. Түүнээс хэтрүүлэхгүй байх шаардлагатайгаар Диспетчерийн үндэсний төвд бүрэн эрхийг шилжүүлчихсэн. Эдгээр зургаан багцын дагуу иргэдийг хүндрүүлэхгүйгээр тогтвортой байдлыг хадгалангаа хөлдөлт үүсгэхгүйгээр шаардлагатай тохиолдолд 1-2 цаг магадгүй дээд талын хугацаа нь 3 цаг хязгаарлана. 

 

Таны сурталчилгаа