Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Завсарлагын хугацаа дууссан учир санал хураалт явуулж тогтоолын төслийг баталлаа.

Ингэснээр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 26-ны лхагва гарагт явуулахаар боллоо. Сонгуулийн санал хураалт явуулах өдөр бүх нийтээрээ амрах хуулийн зохицуулалттай юм.

 

Таны сурталчилгаа