Цаг үеийн мэдээ

2024 оны УИХ-ын сонгуулийн жил эхлэхээс өмнө сонгуульд горилогчид эрхэлж буй албан тушаалаа хүлээлгэн өгөх учиртай. 

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалттай. 

Дээрх зохицуулалтын дагуу үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн гэх эрхмүүдийг танилцуулж байна. 

1. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 

2. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван

3. Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат

4. МИАТ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир

5. Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай

6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн

7. Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэх

8. “Эрдэнэс оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат

9. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр

10. "Эрдэнэс монгол" С.Наранцогт

11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан

12. Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр

13. Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа

14. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг

15. Цемент шохой ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар

16. Эдийн засаг, хөгжлийн яамны Захиргаа, Удирдлагын Газрын дарга Б.Дашпүрэв

17. Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол

18. Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал

19. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга А.Энхзул

 

Таны сурталчилгаа