14 хоногийн хугацаанд УИХ-ын 5-6 Байнгын хорооны хурал товлогдсон. Гэхдээ гишүүдийн ирц нь хүрээгүй шалтгаанаар нэг ч Байнгын хорооны хурал болоогүй. Өнөөдөр 2024 оны хамгийн анхны Чуулганы нэгдсэн хуралдаантай. Эхний асуудал Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн талаар хэлэлцэнэ.
Хурал эхлэх цагаасаа 16 минут өнгөрсний дараа анхны УИХ-ын гишүүн танхимд ирлээ.
А.Адъяасүрэн гишүүн 16 минут хоцров. Х.Булгантуяа гишүүн 18 минут хоцорлоо. Ц.Сэргэлэн гишүүн 18 минутын дараа “Ороод хараадхъя” гэсээр танхим руу орлоо. Д.Цогтбаатар гишүүн “Түгжрэлд ороод хоцорчихлоо” гэх шалтгаанаар 19 минут хоцорч ирэв.
Ингээд 2024 оны хамгийн анхны Чуулганы нэгдсэн хуралдаан 10:23 цагт ирц нь бүрдэж, 23 минутаар хоцорч эхэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсний дараа тамхим руу ирлээ.
Хоцорсон гишүүдээс зарим хэвлэл тодруулжээ.
-Өмнөх долоон хоногт манай Байнгын хороо хуралдсан. Бусад хороод хуралдаагүй байх. Манайх Сонгуулийн ерөнхий хороо, нэр дэвшигчийн сонсгол зэрэг асуудлыг хэлэлцсэн.
-Гишүүд яагаад хуралдаа цагтаа ирэхгүй хойрго хандаад байна вэ?
-Шинэ жилийн амралтыг тохиолдуулан орон нутгийн гишүүд хөдөө орон нутагт очиж ажилласан байх. Бидний хувьд хотдоо ажлаа хийгээд байж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 24 минут хоцорч Чуулганы хуралдаанд ирэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Ирцэндээ орчихсон.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар 30 минут Чуулганы хуралдаанд хоцорч ирэв. Тэрбээр “Уучлаарай. Би түгжээнд орчихлоо гэж хүнд буруугаа чихээд яахав. Би хоцорчихлоо уучлаарай л гэж хэлье” гэсээр Чуулганы тамхим руу орлоо.
Lhamaa
2024-01-04
Их хурлийн гишүүн байж 24 минут хоцордог арайчдээ