Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан “Гэр бүл, Хүүхдийн ашиг сонирхол ба хууль зүйн шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд өнөөгийн монголын нийгэмд тулгамдаж буй гол асуудал болох гэр бүлийн харилцаа тэр дундаа хүүхдийн эрхийн маш олон ноцтой зөрчил илэрч байгаатай холбогдуулан тус хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны зүгээс нээлттэй хэлэлцүүлгийг хийж байна.
Гэр бүлийн харилцаанаас улбаатай хүүхдийн эрхийн зөрчил, эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байгаа нь бидний бүтээхээр тунхагласан Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн тусгал мөн эсэх талаар, яагаад бид иргэндээ ээлтэй, хүмүүнлэг нийгмийг өнгөрсөн 32 жилийн туршид бий болгож чадаагүй олон асуудлыг нэгэн зэрэг хэлэлцүүлж байна.
Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгчид, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлж байна.