Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Иргэн хүний хувьд надад нэг гуйлт байна. МАН, АН-аас бусад улстөрийн 35 намаас нэгэн гуйлтыг гуйж байна. Улстөрийн бусад 35 нам нэгдэхийг гуйя. Өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх үндсэн шалтгаан энэ. Энэхүү гуйлтыг улстөрийн 35 намд өөрийн биеэр хүргэж өгнө. Бүгдээрээ нэг болцгооё" гэв.
-Яагаад нэгдэхийг уриалж байгаа юм бэ?
Өмнө нь гурав гурваараа нэгдэж явсан. Үр дүн хаана байна. Өнөөдөр солихоос өөр зам үгүй болсон. 35 нам нэгдлээ гээд та бүхэн төсөөл дөө. Тэгээд бод. Улстөрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш тавиад нэг удаа бүгдээрээ нэгдье. Тэгэх үү?
-Таны гаргаж буй энэ саналыг бусад намууд хүлээж авах уу?
-Хувь хүн, намын эрх ашгаа хойш тавьж чадвал болохгүй зүйл гэж үгүй. Ганц л зүйлийг төсөөл. 35 нам нэг боллоо гээд төсөөл дөө. Надад бол төсөөлөгдөж байна.
2024-02-06
чи зайлаачээ улс төрөөс