Цаг үеийн мэдээ

Тус айлчлалаар Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа, Ч.Өнөрбаяр, П.Батчимэг, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл ХКН-ын ТХ-ны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчао,  Хятадын Коммунист Намын XX төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, XIV Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дэд дарга бөгөөд Намын бүлгийн орлогч дарга Ли Хунжун нартай уулзаж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. 

• Тус айлчлалын хүрээнд Бээжин хотын Замын цагдаагийн удирдлагын төвтэй танилцаж туршлага судлав, 

• Dong sheng Шинжлэх ухаан, технологийн паркийн ухаалаг газар тариалангийн төсөл, 

• Уламжлалт анагаах ухааны чиглэлийн үйлдвэрлэлийн парк, 

• Hua Wei, Guangzho High-Tech Zone Modern Energy Group, Xiapeng Motors цахилгаан машины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав, 

• Залуучуудын гарааны бизнесийг дэмжих аж үйлдвэрийн паркуудтай танилцаж, цаашид хэрхэн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих талаар туршлага судаллаа. 

Цаашид технологи, инновацад суурилсан аж үйлдвэрүүдийг бий болгож гэмээн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, дан ганц уул уурхай, байгалийн баялгаас орлого олдог биш дэвшилтэт технологийг бий болгож иргэд нь ажилтай, орлоготой, хөгжингүй улс болох юм гэдгийг тус уулзалтын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр онцоллоо. 

Таны сурталчилгаа