Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ журмуудыг Ардчилсан нам дэмжихгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Мөн сар шинийн баяр болох гэж буй энэ цаг мөчид иргэдийн амьдрал, амьжиргааны түвшин хэрхэн доройтож байгаа талаар судалгааны үр дүнг танилцууллаа.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: НИТХ-ын хурлаар хэд хэдэн журам батлахаар болж байна. МАН-ын хурал дуусахгүй үргэлжилснээс болоод НИТХ дахь АН-ын зүгээс эсрэг байр суурьтай байгаа учраас өнөөдрийн хурлыг хаяж байна. Иргэдийн зүгээс маш их шүүмжлэл гаргаад байгаа авто машины шинэ дугаар олгохыг хязгаарлах, зогсоох буюу 730 мянган дугаар дээр тогтоохоор болж байна. Энэ нь нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд ихээхэн хор уршиг авчрах зохицуулалт болж байгаа юм.
Төдий чинээ автомашины түгжрэлийг бууруулах шийдвэр үү гэвэл үгүй. Улаанбаатар хотод 600 гаруй мянган автомашин бүртгэлтэйгээр зорчих үйл ажиллагаанд оролцоод явж байна. Гэтэл сар шинийн битүүний өмнөх өдөр зориуд шинэчилсэн журмуудыг оруулж батлах гэж байна. Жишээлбэл Баянзүрх дүүргийн ИТХ гэхэд маргааш буюу битүүний өдөр хуралдах гэж байна. Цагаан сар, наадам гэсэн үеүдээр хурал хийж, шийдвэр гаргадаг байдал эрх баригчдын зүгээс гарах боллоо. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх гэсэн хуулиуд батлагдсан. Энэ хуулиар иргэдийн зорчих болон өмчлөх эрхэд халдсаар удаа дараа халдсаар байна. Иргэдийн газрыг санал асуулгад орсон 65 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 35%-ийн саналыг үл харгалзан шууд булаан авахаар хууль, журмуудыг бий болгож байна.
Шинэ дугаарын олголтын сургаар автомашины үнэ нэмэгдсээр байна. Автомашины бизнес худалдаа эрхэлдэг хүмүүс эсэргүүцээд ирлээ. Жил болгон 50 мянган шинэ автомашины дугаар олголт явагдаж байгаа. Тиймд бид сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна.
Үндсээр нь шийдвэрлэх биш тоо тогтоох, хязгаарлахаар асуудлыг шийдэх гэж оролдох боллоо. Энэ шийдвэр болгоны цаанаа дарга нарт л ашигтай байдаг. Эрэлт хэрэгцээг нь боогдуулсан шийдвэр бүрийн цаана дарга нарын эрх ашиг явж байдаг. Үүн дээр АН тууштай эсрэг байр суурьтай байна.
Нийслэлийн АН-ын дэд дарга Ж.Энхбат: Дордохын 7 журам дээр Нийслэлийн АН-аас ажлын хэсэг гаргаж мэргэжлийн холбоод, судлаачдын баг ажилласан. Үндсэн хуулиар олгогдсон хүний өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан журмууд орж ирж байна. Бид хуулийн хүрээнд эдийн засгийн үндэслэлтэй, инженерчлэлийн тооцоолол, судалгааны дагуу шийдэл ярьж байна.
Азийн цагаан дагина гэгдэх Улаанбаатар хар бараан хот боллоо. Автозамын түгжрэлийг бууруулах үүднээс зам, тээвэр, логистикийн шийдлээ инженерчлэлээр бий болгох ёстой. Замаа бариагүй, нүхэн гарцаа нэмж хийгээгүй байж дугаарыг хязгаарлаж болохгүй. Дэд бүтцийн төсвөө бодлоготойгоор оруулж ирээч ээ гэдгийг хэлмээр байна.
Бид нарт нэг л эрх байдаг. Хэн нэг даргад таалагдахын тулд шууд хүний хувийн өмчид халдаж болохгүй, зогсоолын журмаар Яагаад төрийн байгууллагын зогсоолыг нэгдсэн системд оруулахгүй байгаа юм бэ? яагаад төрийн ордон, яам, агентлагуудын зогсоолыг төлбөртэй болгохгүй байгаа юм. Бүтэн нэг сарын хугацаанд харх шиг туршилтын туулай болгочхоод шийдвэрээ буцаагаад цуцалж байна. Үүн дээр бид хариуцлагын асуудлыг ярих ёстой.
Нийслэлийн АН хувийн хэвшлийг хааж боодог коммунист тогтолцооны эсрэг тэмцлээ илэрхийлнэ. Хүчээр дордохын долоон журмаа батлахын бол хууль зүйн үндэслэлтэйгээр бид тэмцэх болно.
УТЗ-ийн гишүүн Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа: Засгийн газраас 2 шийдвэр гаргасан. Нийт иргэддээ Эрдэнэ Таван толгой хувьцаат компанийн ногдол ашиг 104 мянган төгрөгийг нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 97%-д өглөө. Үндэсний статистикийн газар дэлхийн банктай хамтран Монгол Улсын нийт иргэдийн ядуурлын судалгааг гаргасан байна. Нийт иргэдийн маань 914 мянган иргэн 418 мянган төгрөгөөс доогуур сарын хэрэглээтэй амьдарч байна.
Нийт иргэдийн 27,8% ядуу буюу 418 мянгаас доогуур орлоготой байна. Монгол Улсын Засгийн газрын нэг номерт хийх ажил бол ядуурлыг бууруулах, ядууралтайгаа тэмцэх юм. Нийт иргэдийнхээ тал хувийг ядуу амьдруулчхаад манай Засгийн газар сайн ажиллаа гэдэг. Засгийн газрын үйл ажиллагааг нэг л үзүүлэлтээр үнэлдэг. Танай нийт иргэдийн хэд нь дундаж орлоготой, хэд нь ядуу амьдарч байна гэдэг. Эрх баригч нар 8 жил эрх барих хугацаанд төсвийг 2-3 дахин тэлсэн байна.
Нийт уул уурхайн салбараас жилд 8 их наяд төгрөгийн орлого олсон. 8 жилийн хугацаанд 54 сая тонн эрдэс баялгийн түүхий эдийг экспортлоод 25 их наяд төгрөгийг олсон байна. Энэ 25 их наядынхаа 15 тэрбумыг тогтворжуулалтын сан эсвэл ирээдүйн өв санд хадгалж үлдээд цаана үлдэх 80 орчим хувийг нь урсгал зардал халамж бүх юмаар тараачихсан. Энэ их мөнгийг тараачхаад гэтэл яагаад нийт иргэдийнх нь тал хувь 418 мянган төгрөгөөр чүйтэй айтай амьдарч байгаа юм бэ.
Цагаан сар ба нулимс зохиолын Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёрыг харьцуулж үзэхүйц цагаан сар энэ жил болох гэж байна. Иргэд өөрсдөө шударга бус зүйлтэйгээ тэмцэх гэхээр амьдралаа өөд татахын тулд 418 төгрөгөөр амьдралаа авч явахын тулд шударга ёстой тэмцэх сэхээ алга байна. Бидний бодлого урвуу байна. Хүн ам үнэхээр туйлдаж байна.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Ирж буй хөх луу жилдээ Ардчилсан намын зүгээс УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээр ахлуулан Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээ нийт АН-ын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж санал бодлоо солилцох уулзалтуудыг бид төлөвлөж байна. Ирж буй луу жилдээ нийт монголын ард түмэн болон гишүүд, дэмжигчид та бүхэндээ Ардчилсан намын удирдлагуудын нэрийн өмнөөс сар шинийн мэнд дэвшүүлье, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.
Өнөөдөр АН-ын удирдлагын багийн төлөөлөл Нарантуул худалдааны төвөөс иргэдийн цагаан сарын бэлтгэл ямар байгаа мөн үнийн өсөлт бодит орлогын хоорондын хамаарал ямар байгаа талаар судалгаа авлаа. Тиймээс өнөөдөр бид та бүхэнд иргэдийн амьдрал цагаан сард ороход яг ямар бэрхшээлүүдтэй тулж байгааг мэдээлэх болно. Үнийн өсөлт 2016 онд нэг ширхэг өндөг 280 төгрөг байсан бол өнөөдөр 600 төгрөг болсон байна. Ургамлын тос 3500 төгрөг байсан бол одоо хагийн багадаа 6000 төгрөгөөс дээш болсон байна.
Өнөөдөр цагаан сараа тэмдэглэж байгаа иргэд маань дунджаар 2.5 сая төгрөг зарцуулж байгаа нь орлогоосоо хол давж байна гэдгийг иргэд хэлж байна. Өр шир тавьж яаж зочин гийчин ирэхэд элбэг, хангалуун дүр эсгэж цагаан сараа тэмдэглэх вэ гэж байна. Бодлогогүй төрийн хар гай, иргэдийн амьдралыг доош татаж байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэж үг байдаг иргэдээсээ судалгаа аваад үзэхээр яг ямар томоохон бүтээн байгуулалтыг хийв. Бат-Үүл даргаад ахлуулсан баг 2013 онд гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтэцжүүлэх ажлын хийсэн байдаг. Өнгөрөгч 8 жил Эрх баригч МАН Нийслэлд том бүтээн байгуулалтыг үнэхээр сайн хийж чадсангүй. Харин цаасан дээр нийт Улаанбаатарчуудын 98,7% нь аз жаргалтай хотод амьдарч байна гэж байгаа.
Гэтэл үүнд гадаа гудамжинд гараад иргэдийн бодит амьдрал дүнг нь тавиад өгөх хэмжээнд байна. Тийм ч учраас нийслэлийн АН болон НИТХ дахь АН-ын бүлэг чуулганыг орхин гараад байна.