-Таны нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ. Ямар үндэслэлээр шийдвэр гарсан бэ?
-Б.Энх-Амгалан сайд тушаал гаргахад намайг хатгаж гаргасан гэдгээр яллаж байгаа юм байна. Давж заалдана. Хуулийн нарийн ширийнийг Баатарсайхан өмгөөлөгч ярина.
Ер нь бол би шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. Эрдэнэс тавантолгойг монголын ард түмэнд авч үлдсэний хариуг бүлэглэл надаас авч байна.
Прокурор, авлигын гаргасан гомдлууд явсаар байгаад өнөөдөр шүүхийн шийдвэрээр цаасан дээр бууж байна. Б.Энх-Амгалан сайд яаман дээрээ ямар тушаал яагаад гаргаж байгаа, хэндээ ямар давуу эрх олгож байгааг би мэдэх боломжгүй. Сая л шүүх дээр танилцаж, утсаа солилцож үүнээс хойш ярьж явъя. Зүгээр явж байхад барьж аваад хэлмэгдүүлчихдэг юм байна гэдэг яриа болоод өнгөрлөө.
Хаа нэг газар ямар нэгэн сайд тушаал гаргахад хэн нэгнийг аваачиж хатгагч гэж хийдэг нь арай дэндэж байна. Дараа дараагийн шүүх энэ алдааг засах байх гэж найдаж байна.
Эрдэнэс тавантолгойг авах гээд бүтээгүй монгол, хятадын компаниудын гол зорилго бол намайг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд улс төрд ажиллаж болохгүй 5 жил гэдэг ял өгч, 40 сая төгрөгийн торгууль оногдуулж байна. Энэ хэрэг 2019 оны долдугаар сард үйлдэгдээд дууссан гэдгийг шүүгч хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хохирол байхгүй. Сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг зорилгодоо хүрч 5 жил гэдэг ялыг өглөө. Яаж зүгээр өнгөрөөхөв гээд 40 сая төгрөгийн торгууль тавилаа. Би аль алийг нь зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх дээр үнэн зөвөө олох байх гэж найдаж байна.
2022 онд нүүрсний хэрэг гэж гарахад зарласан хэргээр хоёр сар мөрдөн байцаагаад тэрийгээ нотолж чадахгүй хаасан. Тэгээд лам олдохгүй бол буцахдаа зална гэхчээр Б.Энх-Амгалан сайдын 2019 оны 2 тушаалыг гаргахад хатгаж хүргэсэн гээд яллаж байна. Би Б.Энх-Амгалан сайдыг хатгах байтугай таньж мэдэхгүй. Хатгана гэдэг нь утас шөрмөсөөр яриад бодитой уулзаад, үйлдэл хийхийг хэлдэг. Тэр бүрийг тогтоолгүйгээр ял өгсөнд харамсаж байна.
-Страто команид давуу байдал олгосон гэж үзээд байгаа. Энэ компанитай та ямар холбоотой вэ?
-Страто компанитай ямар ч хамааралгүйг прокурорын байгууллага тогтоосон. Бүр хүчин төгөлдөр тогтоол байгаа. Тэр компанийг өөр хүмүүс үүсгэн байгуулсан. Тэр компанид ажил хийж байсан хамаатан бол байгаа. Тэр компанийн үүсгэн байгуулагч, эцсийн ашиг хүртдэг хүн нь байхгүй. Ямарваа нэг компанид нэр бүхий хамаатан нь нь ажиллаж байвал тэр компанитай хамаатуулж ялладаг анхны тохиолдол болж байх шиг байна. Страто компанид хамаатай гэдэг гүтгэлэг 2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд Эрдэнэс тавантолгойг MCS Шинхуй хоёрт өгөөгүйн төлөө зохиосон гүтгэлэг нь 9 жилийн дараа Эрүүгийн ял болж хувирч байгаа юм. Тэр компанитай ямар ч хамааралгүйг хуулийн байгууллага тогтоочихсон. Тэрүүгээр ял өгч байгаа бол дараа дараагийн шатны шүүх шийдвэрлэх ёстой л гэж үзэж байна.
-Цогтцэций, Чойр чиглэлийн 407 км автозамыг улсын чанартай автозам болгож өөрчилсөн гэдэг асуудал шүүх дээр яригдаж буй. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Энэ бол Б.Энх-Амгалан сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн 407 км замын шийдвэр одоо хэр нь хүчинтэй байгаа. Тэрүүгээр нүүрс биш бүх төрлийн юм явж байгаа. Би шүүх хурал дээр ирж байж тэр замыг ямар ач холбогдолтойг мэдэж авлаа. Өмнөговь-Улаанбаатарын автозам эвдэрснийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэр замд хэчнээн ч хүн авто аваараар амь насаа алдав. Тэрнээс болоод зам тээврийн яам шороон замаар нүүрсний машин явна. Замал замаа явахгүй гэж шийдсэн юм билээ. Тэрийг нэг компанид зориулж хийсэн, ганцхан тэр компанийн машин явна гэж сошиалаар баахан гүтгэсэн. Сошиалаар анхны ял авсан хүмүүс Б.Энх-Амгалан, З.Энхболд нар болчихлоо. Сошиалаар Страто бол З.Энхболдын компани гэж гүтгэсэн. Тэр бол худлаа. Тогтоогдоогүй. Замыг барьсан компани нь З.Энхболдынх гэсэн. Тэр нь бас тогтоогдоогүй. Худлаа юмыг үнэн мэтээр мөнгөтэй хятад Монголын бүлэглэлүүд бичиж, хуулийн байгууллага нь тийм биш гээд байхад яг тэрийг үндэслэж ял өгч буй нь бүлэглэл надад ял өглөө л гэдгийг л би хэлээд байгаа юм.
-Тогтоогдоогүй байж яагаад ял өгөх болов?
-Прокурор хамааралгүй гэж нэг тогтоогоод долоо хоногийн дараа хамааралтай гээд шүүх авчирчихсан юмаар л сая шүүх шийдэж байгаа юм. Шүүх бол энэ хэргийг хэлбэрийн төдий юм байна, энэ хэрэгт хохирол алга гэж үзсэн. Уг нь энэ талаар Б.Энх-Амгалан сайд өгөх байсан юм. Та нар ирэхгүй байсаар байтал явчихлаа.
-Их дэлгэмэл ингүүн гэх компанийн талаар тань дээр мэдээллүүд явдаг?
-Тавантолгой гэдэг компаниас болоод сүүлийн жил тэмцэл явж байгаа. 2000 оноос хойш Тавантолгойг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийснийг хувьд өгөөд тэр компанийг нь MCS худалдаж аваад Энержи Ресурс гээд яваад байгаа шүү дээ. Тавантолгой 1930-аад онд нээгдээд 1990-ээд он гэхэд хайгуулна дуусаад.
Таван толгойтой энэ орд газрын хоёр нь алга болчихоод байгаа. Эхнийх нь Санжийн Баярын үед MCS хууль зөрчиж авсан. Хоёр дахийг нь Д.Амарбаясгалан сайдын компани хууль зөрчиж авсан. Тавантолгойгоос алга болсон энэ хоёр толгойн орд газрын нүүрсний хэмжээ 2 орчим тэрбум тн. Нийт 7.8 тэрбум тн шүү дээ. Үүнийг өнөөдрийн зах зээл 100 ам.доллараар үржүүлэхээр 780 тэрбум ам.доллар байгаа юм. Энэ баялгийг Монголын MCS Хятадын Шихуа хоёрт үнэгүй өгөх гэж байсан хорссон бүлэглэл энэ бүгдийг зохион байгууллаа.
Урьд өмнө хуулийн байгууллагууд З.Энхболд Стратотой хамааралгүй гээд шийдсэн хуулийн материалуудыг манай хуульч зөвшөөрвөл гаргаж өгч болно. Гол өс хонзон бол Эрдэнэс Тавантолгойгоос болсон. Энэ ордыг өгөөгүйгээ одоо хүртэл зөв гэж боддог. Яагаад гэвэл энэ компанийн хүчээр Монгол Улс амьдарч байгаа. Улсын төсөв тав дахин нэмэгдсэн.
-Шүүхэд нөлөөлөл орсон гэж үзэж байна уу?
-Шүүхэд том бүлэглэлүүд нөлөөлж, хэрэг биш зүйлийг хэрэг болгож байгаа учраас давж заалдах гээд байгаа юм.
-Бүлэглэл гэдэг нь хэн бэ?
-MCS компани, Энержи Ресурс, Шинхуа, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг эд нар бүгд нийлж байгаад Эрдэнэс тавантолгойг үнэгүйгээр хувьчилж авахыг оролдлоо шүү дээ. Би 9 жилийн өмнөх юм ярьж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны УИХ-ын чуулганыг. Энэ бүлэглэлийн өс хонзон явсаар байгаад өнөөдөр шүүхийн тогтоол болж хэрэгжлээ.
-Энэ бүлэглэлийн хүмүүс шүүхэд нөлөөтэй байна гэж та хэлэх гээд байна уу?
-MCS-ийн хөлсний Наранбаатар "Оймс" гээд нөхөр байгаа. Тэр оймс Наранбаатарын бичиж өгсөн гомдлоор 2020 онд прокурор намайг шалгасан юм. Бүгдийг нь няцаагаад энэ бол хамаагүй юм байна гэдэн прокурорын бичсэн шийдвэр хүчинтэй байгаа. Оймсын бичсэн доторх үгнүүдийг Энх-Эрдэнэ, Батзориг хоёр прокурор А, Б-гүй хуулан бичлэг хийж орж ирээд тэрийг нь шүүх шийдэж байгаа учраас бүлэглэлийн өгч байгаа ял гэж би хэлээд байгаа юм.
-Эдгээр хүмүүс таныг өөрсдийнх нь нэр төрд халдлаа гэвэл та нотлох боломжтой юу?
-Болно шүү дээ. Бүгд цаасаар байгаа.
-Энэ хэрэгт холбогдогчоор орсон Автотээврийн үндэсний төвийн газрын даргаар Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Доржханд гэдэг хүн байгаа. Энэ хүн ярилцлага өгөх дөө авлигал өгч авалцсаныг нь өөрийнхөө нүдээр харсан гэдэг юм ярьсан...
-Ямар авлигал. Доржхандын мэдүүлгийг ярьж өгье. Доржханд АТГ-т өгсөн мэдүүлгээсээ шүүх хуралд буцсан. АТГ-т З.Энхболд гуйгаад байгаа болохоор энэ замыг явуулъя гэж мэдүүлсэн байдаг. Тэр мэдүүлгээсээ шүүхийн танхимд буцсан. Чи тэгж хэлсэн юм уу гэхээр би тэгж хэлээгүй намайг хорьж байгаад гарын үсэг зур гэхээр нь шалгалгүйгээр гарын үсэг зурсан. Одоо бол би хэлээгүй. Сошиал дээр З.Энхболдын компани гэж бичсэн байхыг хараад тэгж бодсон болохоос Б.Энх-Амгалан сайд надад тэгж хэлээгүй гэсэн. Б.Энх-Амгалан би З.Энхболд хэлээгүй гэхэд Доржханд сошиал дээр бичсэн учраас тэгж бодсон гэсэн. Сошиал дээр бичигддэг зүйлсийг MCS санхүүжүүлээд 9 жил болж байна.
Улс төриин зодоон
2024-03-13
Энхбаярыг хэлмэгдэж баихад Энхболд юу гэж баисан бол Тэгвэл юм ээлжтэи бгаа биз Энэ бүхнии цаана нөгөө л өгөр Баяр баигаа биз !!!