Цаг үеийн мэдээ

2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хоёрдмол өдөр. Ажлаа амжилттай дуусгах, шинэ ажлын санал ирэх, ажлын гараагаа эхлэх гээд шинэ эхлэл бүхэн таатай байх болно. Ганц бие хүмүүст заяаны ханьтайгаа учирсан мэт мэдрэмж төрнө. Гэхдээ энэхүү хайр сэтгэлийн харилцаанд хардалт, үндэслэлгүй гомдол байгаа бололтой. Цаг улиралдаа тохироогүй хоол хүнснээс болж өвчин тусах магадлалтай гэж од эрхэс зөвлөж байна.

Үхэр: Сайхан сэтгэл гаргаж чадвал хэрүүл шуугианаас хол байх эхлэл болно. Бүх зүйлд өөрийн биеэ барихыг хичээвэл таагүй дурсамж үлдэхгүй. Танд энэ өдөр дэлхий ертөнц саарал өнгөөр будагдсан мэт санагдсан ч тэвчээртэй бай. Уур бухимдал маргаашийн өдрийн эрч хүч, итгэлийг тань үгүй хийнэ. Сайн сайхан зүйл бодоход сэтгэлийн уяан хатан байдал, биеийн эрч хүч дутагдаж магадгүй. Энэ өдөр эрүүл мэнд муудах эсэх нь шууд сэтгэл санаанаас хамаарна. Тиймээс сэтгэл санаагаа тайвал байлгахад ихээхэн анхаараарай. 

Хамтатгах: Бүтээлч байдал өндөр байх ч олон асуудал үүсэх бололтой. Боломжтой бол буруугүй байсан ч ойр дотнын хамтран ажилладаг хүмүүстээ буулт хий. Энэ нь таны цаашдын ажилд сайнаар нөлөөлөх болно. Таны хүлээцтэй байдал дарга удирдлагуудад таалагдах болно. Ихэнх хүмүүс аз ирж магадгүй тул шинэ зүйлд үзээд алд. Цаг зав гарган гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт байхыг хичээ. 

Мэлхий: Хувийн амьдралд сонирхолтой, шинэ шинэ хүмүүс гарч ирнэ. Уран бүтээлчдийн хувьд таатай, хүлээн авалт, тоглолт зохион байгуулах, үзэсгэлэн яармагт оролцоход тун таатай байна. Та бусдын анхаарлыг татаж чадахуйц төлөвлөгөө гаргаж чадсан бол түүнийгээ яг одоо л ил гарга. Үйл явдлын өрнөлийг түргэсгэ. Аз тохиож нөлөө бүхий түншийн анхаарлыг татаж чадна.

Арслан: Сайхан өдөр. Санхүүгийн байдлаа сайжруулах тал дээр ямар нэгэн арга хэмжээ ав. Төлөвлө, тооц. Тэгвэл та үр дүнтэй шийдвэр гаргаж чадна. Танд хэн нэгний тусламж дэмжлэг шаардлагатай бол нэрэлхэж цааргалах хэрэггүй. Яг одоо л түүнээс тусламж хүс. Ганц бие хүмүүс бусдын хэл аманд өртөхөөс болгоомжил. Үйл хөдлөлөө хяна. Хайр дурлалын хувьд романтик болзоонд очно гэж мөрөөдөх хэрэггүй. 

Охин: Таагүй өдөр. Та өөрийн бодож боловсруулсан, хийж бүтээсэн зүйлээ зах зээл дээр тийм ч хурдан гаргаж чадахгүй. Танд нэр нөлөө бүхий хүмүүсийн тусламж, эсвэл нэлээд хөрөнгө мөнгө зарж хийсэн сурталчилгаа хэрэгтэй болж магадгүй. Од гарагс хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлж магадгүй учир онцгой сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Жинлүүр: Сүүлийн олон өдрүүдийн турш бодол болж, нойр хоолоо умартан зүтгэсний үр дүнд санхүүгийн хувьд нэлээдгүй ахиц дэвшил гарах бололтой. Бизнес эрхлэгчид хамтрагчийнхаа санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг үл тоож болохгүй. Сайтар нягталж дахин дахин уншиж танилц. Танд боломж өгч магадгүй юм. Гэхдээ хэт их эрсдэл дагуулах ажлаас эртхэн зайгаа барьсан нь дээр.

Хилэнц: Эрчүүд энэ өдөр бусдын анхаарлын төвд байхыг хүснэ. Ялангуяа эхнэрээсээ урд урдынхаас илүү халамж анхаарлыг авах, эхнэртээ гомдоллох, туних, хардах байдлыг үүсгэнэ. Амьдралын эрч хүч тааруу байгаатай холбоотой сэтгэл санааны байдал төвөгтэй байна. Харин бүсгүйчүүдийн хувьд ажил үйлч бүтэмж муутай, биеийн байдал тавгүйтлийг мэдэрнэ.

Нум: Таагүй өдөр. Та олны дунд биеэ зөв авч явахгүй бол болгоомжгүй ганцхан үг, үйлдэл тань таныг томоохон асуудалд унагаж болзошгүй. Аливаа үүсэж болох сөрөг хандлагуудыг даван туулах сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Танд бүрэн итгэдэггүй зарим нэг хүмүүсийн хараа хяналтаас та зугтаж чадахгүй. Тэд таныг цаг ямагт нууц дурангаар ажиглана гэдгийг санаарай.

Матар: Өнөөдөр та өөртэй хяналттай байж, үйл хөдлөл үг хэлэндээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. Дэргэдэх хүний муу энерги, муу зүйлд автаж болзошгүй тул хянамгай байгаарай. Олны хэл ам, хов живээс хол хөндий бай. Ажлын байр суурины тухай өөрчлөлт, хөдөлгөөн мэдрэгдэнэ. Аливаа шинэ зүйлд бэлтгэлтэй бай. Энэ нь танд таатай эсвэл таагүй аль нь ч байж мэднэ.

Хумх: Амьдралын хэмнэл, эрч хүч нэлээд доогуур. Төлөвлөсөн зүйлүүдээ хийхэд саад бэрхшээл тулгарч, үр дүн муутай байна. Хайр дурлалын хувьд идэвхгүй, өрнөлгүй байна. Та өнөөдөр бүхийг тунгаан зарим нэг шинэ төлөвлөгөө гаргахыг хичээ. Энэ чигээрээ цаашид үргэлжлүүлбэл танд амжилт мөддөө ирэхгүй гэдгийг санаарай. Гэр бүл ойрын хүмүүстэйгээ санаа бодлоо хуваалцаарай. 

Загас: Завгүй өдөр. Өнөөдөр та онцын чухал шаардлагагүй ч өмнөх зүйлдээ маш их ач холбогдол өгч ажиллана. Таны хичээнгүй, дур булаам байдал нь зарим эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлаас холдож чадахгүй. Ажлын уулзалт амжилттай байна. Аливаа нэгэн ажил хэрэг, үйл ажиллагаандаа амжилтыг олохын тулд хурц ухаан, оюуны өндөр чадавхтай байж, түргэн хугацаанд зөв зүйтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд аливаа тулгарсан бэрхшээл, сорил туршилтыг давж зорьсон зорилгынхоо төлөө урагшилж чадна.