Цаг үеийн мэдээ

Lil Thug E буюу Г.Төгөлдөр агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн найзууд нь "Партизаны гудамж" цомгийнх нь нээлтийг хийхээр болжээ.

Тэрээр 2021 оны есдүгээр сард цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, яаралтай химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатайн улмаас Турк улсын Станбул хотыг зорин эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн байдаг. Гэвч 2022 онд өвчний улмаас таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз тохиосон юм. Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний найзууд зургаадугаар сарын 21-нд "Партизаны гудамж" цомгийнх нь нээлтийг хийхээр болжээ. Цомог нь биет хэлбэрээр гарж байгаа бөгөөд нээлтэд ирсэн эхний 80 хүнд T-shirt бэлэглэх бөгөөд "505 el club"-д 19:00 цагт болно.

Цомог болон тасалбар нийлээд 30,000 төгрөг юм. Уг нээлтийн насны ангилал +16 ба Tsetse, Ginjin, FLA, Mrs M,Vandebo, Baynaa (Gangbay) нарын уран бүтээлчид оролцоно.

Таны сурталчилгаа